Сар шинийн барилдаан “Буянт-Ухаа” ордонд зохион байгуулагдана
1 сарын 28, 2019

“Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах тов эцсийн байдлаар гарсныг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Сар шинийн барилдаанд 256 бөх барилдах бөгөөд хоёрдугаар сарын 4-ний өдрийн буюу битүүний өдрийн 12:00 цагт эхлэх юм байна.

Харин барилдааны тасалбар 10,000 төгрөгийн үнэтэйгээр энэ сарын 26-ны өдрөөс худалдаалагдаж эхэлсэн байна. Билетийн касс өдөр бүрийн 10:00-19:00 цагийн хооронд ажиллаж байгаа аж. “Буяант-Ухаа” спортын ордон 5,000 хүний суудалтайгаас өнөөдрийн байдлаар 2,000 орчим тасалбар зарагджээ. Тасалбар шаглаж зарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хоёроос дээш тасалбар зарахгүй иргэний үнэмлэхтэйгээ ирсэн иргэдэд үйлчилж байгааг анхаарууллаа.