Нүүрс, газрын тосыг ирэх сарын 15-наас тусгай горимоор БНХАУ-д экспортолно
2 сарын 28, 2020

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээг хэлэлцэж байгаа аж. Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар ‪Сангийн сайд Ч. Хүрэлбаатар шийдлүүд танилцуулж хэлэлцүүлэх юм.


Тодруулбал, нүүрс,газрын тосны тээврийг тусгай горимоор /эрсдлээс хамгаалж/ БНХАУ-руу экспортлохыг ирэх сарын 15-аас эхлэн явуулахаар болж байгаа аж.