Өнөөдөр AstraZeneca вакцины хоёр дахь тунг хийх цэгүүд
4 сарын 19, 2021

Монгол Улсад коронавирусийн эсрэг вакинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлсэн. AstraZeneca вакцинаар эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэдийг дархлаажуулсан юм. Эдгээр иргэний вакцины хоёр дахь тунг хийх хугацаа буюу 56 дахь хоног өнөөдөр таарч байна. Иймд дараах 34 цэгт хариу арга хэмжээний багт ажиллаж буй 13,836 хүнийг дархлаажуулалтын хоёр дахь тунд хамруулахаар төлөвлөжээ.