ТОЧИНОШИН 9 даваатай башёг тэргүүлж байна
5 сарын 21, 2018

Токио хотноо болж буй Японы мэргэжлийн сумогийн 5 дугаар сарын Нацү башёгийн ес дэх өдрийн барилдаанд Сэкиваке Точиношин өрсөлдөгчөө давснаар есөн даваатай энэ башёг тэргүүлсэн хэвээр байна.

Харин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Котоошогикүг, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Шодайг тус тус давснаар 8 даваа, нэг унаатай Точиношинг нэхсээр явна. Энэ өдөр Ичиножёо А.Ичинноровын өрсөлдөгч Озэки Гоэйдо бэртлийн улмаас өнжсөнөөр 5 даваа 4 унаатай болов.

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр өрсөлдөгчдөө унаснаар 3 даваа, 6 унаатай, Чиёошома Мөнхсайхан 2 даваа, 7 унаатай байна.