Ц.Мөнхбаатар: Ачаа тээврийн үнэ хуучин үнэ рүүгээ илүү ойртож байгаа
1 сарын 21, 2022

Замын-Үүд болон бусад боомтын ачаа тээврийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар “Боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгийн Шадар сайд ахалж ажиллаж байгаа. Өдөр бүр цахимаар хуралдаж, үүрэг чиглэл өгөөд явж байна. Шадар сайдаас хэд хэдэн чиглэл өгсөн. Мөн ачаа тээврийг төмөр замын өргөн царигаар татах авах хүсэлтээ урд хөршид тавьсан.

Хилийн 0 цэгээс тээвэр логистикийн төв хүртэл гурав орчим км газарт албаны жолооч нар тээвэрлэлт хийж байна. Тээвэрлэлтийн үнэ буулгах зорилгоор энэ ажлын хийж байгаа. Чингэлгийн тоог нэмэх саналыг манай талаас байнга тавьж байгаа. Цаашид халдвар гарахгүй нөхцөлд чингэлгийн тоог нэмэх боломжтой бий.

Тээвэрлэлтийн хувьд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаа. Тухайлбал, дундын бүсээс тээвэр хийж байгаа жолооч нарын тусгаарлалтыг маш хатуу дэг журамтай, цагдаагийн байгууллагын хяналт дор явуулж байгаа. Ингэж байж бид тээвэрлэлтээ зогсоохгүй байх боломжтой юм.  

Замын-Үүдэд байгаа жолооч нар юу хийх вэ, ямар боломж байгаа вэ гэж асуудаг.  гэдэг асуудлыг тавьж байгаа. Замын-Үүдийн логистикийн төвөөс нааш нь тээвэр хийх боломж байгаа. Үүнээс гадна Европ руу тээвэр хийх боломж бий эсэхийг судлах үүрэг даалгаврыг холбогдох яам, Автотээврийн үндэсний төвд өгсөн. Энэ хүрээнд Зам, тээврийн яамны зүгээс олон улсын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй жолооч нарыг явуулах боломжтой гэсэн. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргээд явна. Ачаа тээврийн үнийн тухайд 2.5-3.5 сая төгрөг буюу хуучин үнэ рүү илүү ойртож байгаа гэдэг мэдээллийг албаны хүмүүс өгсөн” гэлээ.