Ц.ТУВААН: Ард түмний дунд амьжиргаа ядуурал маш их хэмжээтэй байна
5 сарын 26, 2022

   УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан болж гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.  Энэ үеэр УИХ-ын Ц.Туваан дараах ийнхүү ярилаа.

Тэрбээр “"Ер нь сүүлийн үед төсөв, төсвийн хүрээний мэдэгдлүүдийг хэлэлцэхэд ямар ч дэвшил гарахгүй байна. Нэг л хэвийн харагдаад байна. Монголд байгаа хамгийн том мөнгө бол хувийн хэвшлийнхэн, араас нь төсвийн мөнгө орж байгаа. Бодлогын хувьд тодорхой өөрчлөлт хийхгүй бол ахиц дэвшил гарахгүй байна. Ард түмний дунд амьжиргаа ядуурал маш их хэмжээтэй байна. Барааны үнийн өсөлт тэнгэрт туллаа. Инфлацийг албан ёсны байдлаар 14-15 хувь гэж гаргаж байгаа боловч яг бодитойгоор 20 гараад явчихсан. Ард түмний худалдан авах чадвар буурч байна. Төгрөгийн ханш уначихсан. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдлээ үүнтэй уялдуулж баталсан нь дээр болов уу" гэлээ.