Даалгавар хийгээгүй гэж сурагчдын биед халдсан багшийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
5 сарын 30, 2022

Даалгавар хийгээгүй шалтгаанаар сурагчдыг багш нь зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.  

Тэгвэл уг асуудал Дорнод аймгийн .... суманд болсон бөгөөд сурагчдын биед халдсантай холбоотойгоор тухайн багшийг тус аймгийн Цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.

Сурагчдын тухайд, наймдугаар ангийнхан байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.