Х.Болорчулуун: Хятадын мэргэжлийн хяналтын байгууллага манай улсад ирээд зөвшөөрөл өгдөг болоод удаж байна
6 сарын 6, 2022

  “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулдаг хятад үйлдвэрүүдийн талаар нэр бүхий сайтууд хөндөж асуудлыг Засгийн газрын хэмжээнд авчирсан билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун Мах бол Монголчуудын стратегийн гол бүтээгдэхүүн төдийгүй гол хэрэглэгдэхүүн. Тийм учраас хамгийн цэвэр, найдвартай, эрүүл байх ёстой. Харамсалтай нь ийм байж чадахгүй химийн бодис илэрсэн гэдгийг мэргэжлийн байгууллага нь тогтоочихлоо. Монголчуудын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа ААН-дийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах ёстой гэж бодож байна. Махыг дулааны аргаар боловсруулж БНХАУ-руу гаргадаг болсонтой холбоотойгоор сүүлийн таван жилд л Эмээлтэд Хятад эзэнтэй компаниуд бий болчихсон. Манайхаас ч бас тусгай зөвшөөрлийг нь замбараагүй олгочихож. Энд бас нэг хачирхалтай зүйл бий...Хятадын мэргэжлийн хяналтын байгууллагынхан Монгол улсад ирээд өөрийн улсын үйлдвэрүүдээ нээх зөвшөөрлийг олгодог явдал.

Манай улс гадагш гаргах махаа чанартай боловсруулж, хилээр гарга нуу гэхээс Хятадын мэргэжлийн хяналтынхан манай улсад орж ирээд мах авна гэдэг утгагүй зүйл. Үүнийг таслан зогсоож, хориглох ёстой!! Манай мэргэжлийн хяналтын байгууллага ч бас өдөр тутмын хяналтын үйл ажиллагаагаа сайжруулж, хараа хяналтаа чангатгах ёстой. Хууль хэрэгжүүлэхгүй, зөрчөөд байвал хүч нэмэгдүүлж ч болно. Монголд байгаа бол Монголын хуулиар л ярих ёстой. Уг нь зөвхөн экспортод мах гаргах үйлдвэрүүдэд Хятадын мэргэжлийн хяналтынхан ирж шалгалт хийдэг байсан юм билээ. Харин сүүлийн хоёр жил Ковидоос шалтгаалан өнөөх экспорт нь зогсонгуут Хятад эзэнтэй үйлдвэрүүд дотоодод мах нийлүүлэх гэж оролдсон. Махны зах зээлийг ганц Хятад гэлтгүй бусад улсын ААН-үүд ч бий.

Хүнсний аюулгүй байдал бол Монголын Үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Цаашдаа ер нь бид чанартай мах идэж байгаа эсэхэд ч эргэлзээ үүсэж болзошгүй нь!!! 

Ерөнхийлөгчөөс ирүүлсэн чиглэлийн дагуу “Хүнсний хангамж-Хүнсний аюулгүй байдал” –тай холбоотой тогтоол гаргана. Түүнээс гадна бид үүнд онцгой анхаарч хууль эрх зүйн орчныг илүү сайжруулж, чангатгах зорилготой хууль өргөн барина. Одоо бол томоохон шалгалт орчихлоо. Байнгын хороогоор дээрх шалгалтын дүнг авч хэлэлцээд дараагийн шийдвэрийг гаргана. Цаашдаа бид зөвхөн монгол эзэнтэй үйлдвэр аж ахуй нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгож, олон жилийн туршлага, ард түмний дундах нэр хүндийг нь харж шалгаруулдаг байх, иргэдээс асуулга, тодруулгын үр дүнд зөвшөөрөл өгөх, иргэдийн хяналтыг сайжруулах зэрэгт анхаарна. Хятад болон гадаад эзэнтэй үйлдвэрүүдийг хаах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Улстөрч.мн