Үндэсний их баяр наадмаар ес хоног амарна
6 сарын 7, 2022

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэхээр болж баярын нээлт, хаалтын тоглолтыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар ажилдаа ороод байгаа.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 11-15-нд тав хоног амрахаар заасан байдаг. Хуанлийн хуудсанд тэмдэглэснээр 2022 оны долдугаар сарын 11-н Даваа гарагт таарч байна.

Ингэснээр долдугаар сарын 9-ний Бямба гарагаас эхлэн долдугаар сарын 18-ны Даваа гараг хүртэл баярын амралттайгаа нийлээд нийт 9 хоногийн амралт үргэлжлэх нь.