“Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана
4 сарын 16, 2018

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд даваа гарагийн өглөөгүүр буюу дөрөвдүгээр сарын 16-ны 05:00 цагаас эхлэн “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо.

Тиймээс авто зам хэрэглэгчид Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг”-өөс /Соёмботой хөшөө/ Нарны зам хүртэл барьсан түр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Замын цагдаагийн газраас мэдээлж байна.