“Үйлдвэрчин” хорооллын байранд гарсан галыг унтраав
5 сарын 7, 2018

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Замын цагдаагийн зүүн талд байрлах “Үйлдвэрчин” хорооллын байранд гал гарсныг Онцгой байдлын албан хаагчид унтраагаад байна. Тодруулбал, тус хорооллын 61 дүгээр байрны 10 давхарт гал гарчээ. Тагтан дээр гарсан гал ойр орчмын хэд хэдэн айлыг хамарч, 11 давхар руу дамжсан гэдгийг оршин суугчид хэлж байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, газ дэлбэрсний улмаас гал гарсан байж болзошгүй байгаа бөгөөд галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж эхэлжээ. Онцгой байдлын албанаас иргэддээ галын аюулаас урьдчилсан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. 

Л.МӨНХӨӨ