Намрын чуулган эхэллээ
10 сарын 1, 2018

УИХ-ын Намрын чуулганы нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгнээс нийтэлж байна. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гурван гурван арга зам байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан  хэллээ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Үндсэн хуулийн 68 дугаар хэсэгт заасны дагуу Ард нийтийн санал асуулгын дагуу өөрчлөлт оруулж болно. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу шийдвэрлэж болно. Гуравдугаарт, Зөвлөлдөх ардчиллын тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах боломж бий. АН нэгдэх замын дагуу буюу ард түмнээрээ хэлэлцүүлж өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хуульд нэг зам хүч түрэн өөрчлөлт оруулах ёсгүй. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн цэцээс Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон. Энэ бол хууль зөрчсөн, улс төрийн нөлөөнд автсан шийдвэр гэж үзэж байна. Сонгох, сонгогдох нь иргэний жам ёсны суурь эрх. Үндсэн хуулийн цэц энэхүү суурь эрхийг хангасан шийдвэр гаргах ёстой юм” гэв.