Ноолуур нэг кг нь 95 мянган төгрөгийн үнэтэй байна
5 сарын 8, 2018

"Эмээлт" тэргүүтэй түүхий эдийн зах дээр нэг кг ноолуурын үнэ 90-100 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тэгвэл Хөдөө аж ахуйн бирж дээр арилжааж буй ноолуурын үнэ чанараасаа хамаарч 95-105 мянган төгрөг хүрчээ. Ингэж ноолуурын үнэ өссөн шалтгаан нь Хөдөө аж ахуйн бирж Хятадын биржтэй шууд хамтын ажиллагаатай болж ноолуурын үнийг олон улсын жишигт хүргэж чадсантай холбоотой ажээ.

А.ДЭЛГЭР