Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Батзориг сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналаа УИХ-д өргөн мэдүүллээ
11 сарын 6, 2018

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 10 дугаар сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргаад байсан юм. Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөний үндсэн дээр ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэв.