О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно
11 сарын 13, 2018

Чөлөөт бөхийн алдарт тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 29-30-нд Спортын төв ордны А зааланд болно.


Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар нь Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий хошой мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бангкок-1998”, “Бусан-2002” Азийн наадмын мөнгө, алт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гран при”, Тусгаар тогтнолын цом, Александр Медведь, Дан Колов, Борис Будаев, Лайпциг, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын зургаан удаагийн аварга болсон шилдэг тамирчин билээ.


10 дахь удаагаа зохион байгуулах О.Пүрэвбаатарын нэрэмжит тус тэмцээнд 1996 оноос хойш төрсөн эрэгтэй тамирчид 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг жинд шилдгүүдээ тодруулах юм. Эхний 4 байрт шалгарсан тамирчид алт, мөнгө, хүрэл цом, диплом, мөнгөн шагнал хүртэх юм. Мөн шилдэг шүүгч, шилдэг дасгалжуулагчдыг шалгаруулна.