Улсын ерөнхий прокурор асан Дорлигоо Монголын ард түмнийг цагаан цаас гэж санав уу
12 сарын 24, 2018

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав өнгөрсөн баасан гаригт ярилцлагын нэвтрүүлэгт орж дөрвөн сая ам.долларын хэрэгт орооцолдсоноо болон үүсээд буй бусад асуудалд тайлбар өглөө. Гэхдээ түүний тайлбар яриан дунд эргэлзээ төрүүлсэн, ойлгомжгүй, логик алдаатай, дахин дахин хариулт шаардсан олон асуудал дурдагдсаныг товчлон хүргэж байна.

1.    Голомтын Б.Баясгалан яасан өгөөмөр хүн бэ?

-“Миний дүү Баатар зээл хөөцөлдөөд Голомт банк руу ортол эзэн нь болох Д.Баясгалан дуудаж уулзаад “Чи Алтан дорнод Монгол” компанийг худалдаж ав. Би чамд дөрвөн сая ам.доллар өгье” гэж хэлсэн юм билээ гэсэн өгүүлбэр түүний ярилцлагад байна.

-Эндээс Голомт банк руу зээл хүсээд орсон хүн бүр дөрвөн сая ам.долларын үнэлгээтэй компанитай болох боломж бий юу, Голомтын Баясаа тийм өгөөмөр хүн үү. Эсвэл Улсын ерөнхий прокурорын дүүд тусгайлсан үйлчилгээ үзүүлдэг үү” гэсэн асуулт урган гарч байгаа юм. Цаашлаад эдийн засгийн болон авлигийн эсрэг хууль дүрэм зөрчсөн үйлдэл байж магадгүй гэсэн хардлага төрөх нь зүй ёсны асуудал.

2.    Монголын хөрөнгөтнүүд, Монголын банк санхүүгийн байгууллагууд Хоёр сая ам.долларын андуурсан шилжүүлэг хийдэг болтлоо боловсон хүчний дутагдалд орсон уу?

-“Миний дүүгийн данс руу Т.Ганболд хоёр сая ам.доллар андууран шилжүүлсэн юм билээ” гэсэн хариулт түүний ярилцлага дотор мөн байна.

-Эндээс Монголын хөрөнгөтнүүд, Монголын банк санхүүгийн байгууллагууд Хоёр сая ам.долларын андуурсан шилжүүлэг хийдэг болтлоо боловсон хүчний доголдолд орсон уу гэх асуулт мөн урган гарна. Жирийн иргэдийн шилжүүлэг лав нэрийн нэг үсэг, дансны нэг цифр зөрөхөд гүйлгээ хийгддэгүйг Монголын ард түмэн мэднэ. Түүгээр ч үл барам дансандаа хоёр сая ам.доллар орж ирснийг мэдээгүй байхад хэд хэдэн гүйлгээ давхар хийгдээд нөгөө мөнгө нь буцаад гараад явчихсан байсан гэдэг нь бүр худлаа сонсогдож байна. Өнөөдөр дансанд хийгдсэн гүйлгээ бүхэн утсанд мессежээр, компьютерт и-мэйлээр ирж баталгааждаг болсон. Тэр дундаа хоёр сая ам.долларын гүйлгээнд банкны ажилтнууд маш хариуцлагатай ханддагыг хүн бүр мэднэ.

3.    “Гэмт хэрэгтэнд өршөөл, уучлал үзүүлэх эрх зөвхөн Ероөнхийлөгч болон УИХ-д хадгалагддаг”

-Би гурван хүний хэргийг хаасан.

-Энэ хариулт хамгийн ноцтой. Тэр дундаа Хууль зүйн сайдаас эхлээд Монголын хамгийн чухал албан тушаалуудад томилогдон ажиллаж байсан хүний амнаас ийм үг гарч байгаа нь албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг зүйлчлэл шууд чиглэнэ.

-Хоёрдугаарт тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн хүү, АН-ын фракциудын хэргийг нуун дарагдуулж, хэрэгт нөлөөлсөн болж таарч байна.

-Гуравдугаарт, 20 настай хүүхдүүд эдийн засгийн гэмт хэрэг өдүүлсэн улстөрчдийн хүүхдүүдийг ялаас мултлах кейсийг бий болгож орхилоо. Уг нь 20 настай гэлтгүй хоёр настай байсан ч гэмт хэрэгт холбогдогсдыг хүмүүжүүлдэг хүүхдийн колони гэж байдгийг Хууль зүйн сайд байсан хүний хувьд мэдмээр юм. Үүний ард мөн л авлига, албан тушаалын ашиг сонирхол нуугдаж байгаа гэж хардахаас өөр аргагүй.