Л.Болд: МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн жагсаал хийнэ
1 сарын 7, 2019

УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Л.Болд "Бид УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураарай суудлаасаа чөлөөл гэдэг шаардлага тавьж байгаа. Гэвч бул хар чулуу шиг албан тушаалдаа суусаар байна. Сүхбаатарын талбайд өвлийн хувцастай гурван мянган хүн цуглалаа гэж доромжилж байна. Бид энэ удаад жагсаалаа хийж, улс төрийн суулт хийж, шаардлагаа ялалтад хүртэл сууна. Сүхбаатарын талбайд гэр барьж, өлсгөлөн зарлая гэж 200 гаруй хүн мэдэгдсэн. УИХ-ын гишүүд бид улс төрийн суулт хийнэ. Гэхдээ энэ удаа биш. Стратегийн ордуудыг төр, ард түмний мэдэлд өгнө.

Т.Аюуртсайхан "УИХ-ын дарга М.Энхболдыг ёсзүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Дараагаар нь нэр бүхий 40 гишүүд УИХ-ыг даргыг огцруулах шаардлага тавьсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Гэвч хуулийн үндэслэл нэхээд сууж байна. Өнөөдөр Монголд ёсзүйт, олон нийтийн шаардлагыг хэрэгжүүлдэг төр хэрэгтэй. МАНАН дэглэмийг устгая жагсаал хийсэн. Маш олон иргэд ирсэн. Харамсалтай нь МАНАН дэглэмийнхэн ард түмнээ доромжлон тохуурхаж байна".

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "2018 онд эхэлсэн тэмцэл маань 2019 онд амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Нохой жилд эхлүүлсэн тэмцэл гахай жилд ялалтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. МАНАН дэглэм Манжийн хааны татвараас их татварыг, мөлжлөгийг монголчуудаас авч байна. Ганц хүнийг унагаагаад юу өөрчлөгдөх юм гэж байсан. Манжийн дэглэмийг нураахын тулд эхлээд Манжийн амбанг хөөж явуулсан. Амбаныг нь хөөж явуулахгүйгээр манжийн дэглэм нурахгүй байсан. Тогтолцоог хамгаалж байгаа дарга нарыг нэн тэргүүнд зайлуулах ёстой. 1990 онд Сүхбаатарын талбайд олон мянган хүн жагсахад 2000 хүн ирлээ гэж коммуннистууд хэлж байсан. Бид МАНАН дэглэмд сануулга өгсөн. Одоо хариуцлагатай жагсаал байх болно. Сүхбаатарын талбайд 200 гэр барьж, улс төрийн суулт, өлсгөлөн зарлана".

Тэд МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн жагсаалыг энэ сарын 10-нд хийхээр төлөвлөжээ.