Зээл авсан арван гишүүнийг шалгаж байна
1 сарын 7, 2019

Цэцэд прокуророос ЖДҮХСангаас зээл авсан арван гишүүнийг шалгаж байгаа талаар мэдээлжээ. Мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг яллагдагчаар татсан, О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан, А.Сүхбат, Б.Ундармаа, Н.Учрал болон бусад гишүүнийг эрх мэдлээ урвуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхийг мөрдөн шалгаж байгааг дурджээ. Тиймээс ЖДҮ-тэй холбоотой гишүүдийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа дахин хандах боломжтой гэжээ.