Монгол Улсын иргэн 33 настай А Солонгост амиа алджээ
1 сарын 10, 2019

БНСУ-ын Кёнбук мужийн Гүми дүүргийн нэгэн нийтийн байрнаас нас барсан байдалтай хүн байхыг байрны ажилтан олж цагдаагийн газарт мэдэгджээ. Цагдаагийн газраас дуудлагын дагуу очиж шалгахад цээжнийхээ зүүн талд гүн хутгалуулсанаас нас барсан байсан ба хохирогч нь Монгол Улсын иргэн 33 настай А болох нь тогтоогджээ.  Гүмигийн цагдаагийн газар хэргийн газраас олдсон зэвсэгийг шинжилж үзээд уг хэрэгт холбогдолтой сэжигтэнээр хохирогч А-тай нэг нутгийн/Монгол /иргэнийг эрэн сурвалжилж байгаа юм байна.