Путин Медведевийг улираах санал хүргүүлжээ
5 сарын 8, 2018

Владимир Путин тангараг өргөснийхөө дараа Дмитрий Медведевын Засгийн газар хуулийн дагуу огцров. Улмаар Засгийн газрын бүх сайдууд үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд шилжээд байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ Засгийн газрын тэргүүнээр Дмитрий Медведевийг дахин томилох саналаа Төрийн Думд хүргүүлжээ. Шинэ Засгийн газрын тэргүүнийг өнөөдөр /2018.05.08/ Төрийн Дум хэлэлцэх шийдвэрлэх юм. Үүнтэй зэрэгцээд Дмитрий Медведев шадар сайдуудын үүргийг тодорхой болгон хуваарилах, орлогчдын тоог нэмэгдүүлэх тухай ярьж эхэлжээ.