С.Мөнхчулууныг хотын даргаар томилохоос татгалзжээ
1 сарын 22, 2019

НИТХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулууныг сонгосон. Энэхүү шийдвэрээ батламжлуулахаар Ерөнхий сайдад илгээгээд байсан юм. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батламжилж эцэслэн томилохоос татгалзжээ.