Ц.Батсайхан "Морин спорт, уяачдын холбоо"-ны тэргүүнээр сонгогджээ
1 сарын 25, 2019

Монголын морин спорт, уяачдын холбооны ээлжит VII их хурал “Эв нэгдэл-хамтын шийдэл” уриан дор болж шинэ ерөнхийлөгчөөр Ц. Батсайханыг сонгожээ. Тус холбооны ерөнхийлөгчөөр одоогийн УИХ-ын дарга М.Энхболд ажиллаж байгаад өнгөрсөн оны гуравдугаар сард ажлаа өгсөн байсан юм. Ц.Батсайхан нь Монгол Улсын тод манлай уяач бөгөөд авто спортын мастер, одоогоор "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирлын албыг хашдаг байна.