Мөсний баярын үеэр зам тээврийн осол бүртгэгдээгүй
3 сарын 5, 2019

“Хөх сувд-2019” өвлийн баяр энэ сарын 02-03-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдах үеэр гадаад, дотоодын 27,000 гаруй иргэн, жуулчин, 3200 орчим тээврийн хэрэгсэл зорьж арга хэмжээнд оролцсон байна.

 

Булган, Хөвсгөл аймгуудын Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалт, хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллажээ. Хяналт шалгалтаар тус аймгуудын замын цагдаагийн тасаг, хэсгээс нийт 18 алба хаагч 10 чиглэлд 24 цагийн байнгын болон хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэсэн байна.

 

Өнгөрсөн сар шинийн өдрүүдэд УБ-Булган-Хөвсгөл чиглэлийн авто замд 2 зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсоны нэг зам тээврийн осолд 7 настай хүүхэд өртөж амь насаараа хохирсон ба ослын үед хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглээгүйн нөхцөл байдал тогтоогдсон учраас уг арга хэмжээний үеэр дахин ноцтой зам тээврийн осол, хэрэг гаргахгүй байхад анхаарч ажиллажээ.

 

Үүний үр дүнд “Хөх сувд-2019” мөсний баярын үеэр тус чиглэлийн автозамуудад зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй байна.