Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-гийнхантай уулзаж байна
5 сарын 9, 2018

ОУВС-гийнхан эдгээр өдрүүдэд манай улсад ажиллаж буй. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээлэл, тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж байгаа юм. Тэгвэл тус ажлын хэсгийнхэн өнөөдөр Засгийн газар, Монголбанкны албаны хүмүүстэй уулзалт хийж, холбогдох асуудлаар мэдээлэл авахаар төлөвлөсөн бөгөөд яг одоо Төрийн ордонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж байна.

А.ДЭЛГЭР