Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт хүрэлцэн очлоо
5 сарын 13, 2019

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт хүрэлцэн очлоо. Түүнийг нутгийн удирдлага болон иргэдийн төлөөлөл угтан авлаа. Ховд аймгийн удирдлагууд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ховд эко цементийн үйлдвэр төсөл, Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж, Жаргалант сумын 50 ортой хүүхдийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрөө танилцуулах юм байна. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 96МВ-ын хүчин чадалтай, жилд 300 сая квт эрчим хүч үйлдвэрлэнэ. Тус усан цахилгаан станц бауун бүсийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах юм байна.