Мэдэгдэл
6 сарын 19, 2019

 “Охь мандал” ТҮК-ийн ажилтнууд зам хааж иргэдийг хохироож байна гэсэн мэдээлэл www.LiveTV.mn сайтад 2019 оны 6 дугаар сар 18-ны өдөр нийтлэгдсэн нь зам талбайн үйлчлэгч ажилтнуудын ажил үйлсийг буруушаасан асуудалд өнгөц хандсан мэдээлэл болжээ. Тус компанийн хариуцан ажилладаг Нисэхийн авто замд хайрга ачсан машинууд зам дээр өдөр, шөнөгүй их хэмжээгээр хайрга чулуу асгаж, авто машин зорчиход шороо, чулуу үсэрч цонх шил хагалах, гэмтээх, тоосжилт ихээр үүсгэх аюултай нөхцөл үүссэний улмаас уг авто замын хэсгийг богино хугацаанд хааж хурдан шуурхай цэвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Харин тус компанийн ажилтнууд иргэдтэй зүй бусаар харьцсан, шүүрээр цохихоор далайсан гэх зэрэг нь ор үндэсгүй гүтгэлэг болно.

Тус компанийн ажилтнууд нь ажлын өдөр өглөөний 05:00 цагаас тогтмол ажлаа эхлүүлдэг. Тухайн өдөр тухайн байрлалаас  100 метр орчмын зайд мөн л их хэмжээний шороо 05:00 цагаас эхлэн цэвэрлэж ажиллаж байсан болно.

“Охь мандал” ХХК, түүний хариуцан ажилладаг зам талбайн цэвэрлэгч ажилтнуудын ажлыг өнгөц дүгнэж, асуудалд бодитой бус хандаж, ажилчдын нэр хүндэд халдсанд харамсаж байна. Манай компани иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өдөр бүр өглөөний 05:00 цагаас эхлэн зам талбайн цэвэрлэгээг чанартай хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Тохижилт үйлчилгээний “Охь Мандал” ХХК


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.