Сайд нар орон нутагт ажиллаж байна
5 сарын 9, 2018

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөө орон нутагт ажиллаж байгаа. Тэрээр өөрийн танхимын дөрвөн гишүүний хамт Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар Өмнөгөвь аймагт тус тус албан томилолттой байна. Өмнөговь аймагт ажиллаж байгаа Засгийн газрын гишүүд  Гурвантэс сум дахь Стратегийн ач холбогдолтой нүүрсний орд газрууд, "Саус Гоби сэндс", "Өсөх зоос", "Монголын алт" компаниудын ажилтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх шаардлагатай зүйлсийн талаар ажилтан албан хаагчдаас мэдээлэл сонсож байгаа юм. Мөн Гурван тэс сумын иргэдтэй уулзаж, Шивээ хүрэнгийн боомтод ажиллах ажээ.

А.ДЭЛГЭР