"Улаанбаатар" банкны барилга буюу Нийслэлийн захиргааны IV байрыг дуудлагаар худалдана
10 сарын 7, 2019

Улаанбаатар банкны барилга буюу Нийслэлийн захиргааны 4 дүгээр байрыг дуудлагаар худалдах болжээ

Нийслэлийн Засаг захиргааны IV байрыг дуудлагаар худалдах болжээ. 1997 онд ашиглалтад орсон уг барилга нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг юм. 14 давхар барилга нь тэнхлэгээрээ 10461,5 м2, ашигтай талбай нь  5808,1 м2, зоорийн давхартаа 17 машины гаражтай, 1496 м2 эзэмшил газартай. Барилгын дуудлагын худалдааны анхны үнэ  24 тэрбум нэг зуун сая төгрөг байх юм.

Дуудлагын худалдаа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Засаг захиргааны V дугаар байрны Иргэний танхимд болно.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.