Хэлмэгдэгсдийн музейн газар дээр барилга барих зөвшөөрлийг ХОТ өгчээ
10 сарын 8, 2019

Өнгөрсөн амралтын өдөр Хэлмэгдэгсдийн музейн барилгыг нураасан. Тухайн барилгын газар дээр 22 давхар барилгыг шинээр барихаар яригдаж эхэлсэн. Тэгвэл түүхийн дурсгалыг нурааж, шинэ барилга барих зөвшөөрлийг хотын удирдлага болоод холбогдох байгууллага өгчээ.

Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү "2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хэлмэгдэгсдийн музейн газар дээр 22 давхар барилга барих шийдвэрийг хотын удирдлага гаргаж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зөвшөөрөл өгсөн. Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргаж байгаа шийдвэр нууц байна. Үүнээс болоод Улаанбаатар хотод замбараагүй барилгажилт явагдаж байна. Нууц байгаа хот төлөвлөлтийг ил болгох шаардлагатай гэсэн шаардлагыг тавьж буй" гэдгийг хэллээ. 


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.