Тавдугаар сарын 10-нд болох үйл явдал
5 сарын 10, 2018

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд Монгол Улсад шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх зорилго бүхий "ICIED-2018 International conference on innovation & Entreprenuership development" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт “Бишрэлт” зочид буудалл ШӨХТГ-ын удирдлагууд нийслэлийн долоон дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзана.

10.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Олон улсын сувилагчдын өдөр”-т зориулсан “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” арга хэмжээ болно. Утас: 99179899, 90082028, 99970071

10.00 цагт НЗДТГ-т 2018 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт хийх бүтээн байгуулалтыг танилцуулна.

11.00 цагт Шангри-Ла зочид буудлын “Парис” танхимд “Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:99178373

11.00 цагт НДЕГ-т Солонгосын визний нөхцөлийн талаар БНСУ-ын Элчин сайдын яам, ЦЕГ, НДЕГ-аас мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Гэр хороолол” хөдөлгөөнөөс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг үрэглжлүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулна. Утас:99043049

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монголын шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шангри-Ла зочид буудалд БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбооноос 2018 оныг “Жуулчны жил” болгон зарлах ёслолын ажиллагаа болно. Утас: 99994192

14.00 цагт МУБИС-ийн төв байранд Сургуулийн өмнөх боловсролын сургуулиас 2018 оны эхний хагаст боловсруулсан сурах бичиг, ном, гарын авлагыг танилцуулах “Номын нээлт” арга хэмжээ болно.

14.30 цагт Багшийн хөгжлийн ордонд БОАЖЯ-наас “Ногоон паспорт” санаачлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын дунд 2018-2019 онд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулна