Шинэ гүүрний эргэлтийн замын хөдөлгөөнийг нээлээ
10 сарын 14, 2019

Нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын ажлыг амжилттай хэрэгжүүлж, эхний ээлжийн буюу 477 у/м, дөрван эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнгөрөгч есдүгээр сарын 16-ны өдөр нээсэн билээ.

Монгол Улсад шинэ дэвшилтэт техник, технологи шингэсэн олон төвшний огтлолцол бүхий төслийн U turn буюу буцах эргэлтийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Тухайн эргэлтийн зам барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд ирэх жил үргэлжлэн хийгдэх болно.  Иймд иргэд жолооч нарыг тухайн замаар зорчихдоо тэмдэг тэмдэглэгээний дагуу анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас уриалж байна.