Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ
10 сарын 14, 2019

Австралийн Перт хотноо аравдугаар сарын 05-ны өдөр “Vibe” олон улсын баллетын тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд Монгол Улсаас “Classic ballet & Piano school”-ийн бяцхан бүжигчид оролцон гуравдугаар байрын шагнал хүртжээ.

Тодруулбал, “Classic ballet & Piano school”-ийн 4-14 насны 10 бүжигчин уг тэмцээнд оролцож, түүнээс зургаа нь багийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол дөрвөн бүжигчин ганцаарчилсан төрөлд амжилттай оролцжээ. Тэд энэ бямба гарагт эх орондоо ирсэн байна.