“Талын түмэн адуу”-ны баяр ирэх сард болно
10 сарын 16, 2019

Морьтон Монголын ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах “Талын түмэн адуу”-ны баяр ирэх арваннэгдүгээр сарын 1-3-ны хооронд Хэнтий аймагт болно. Үүнийг БОАЖЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Батноров сум болон бусад хувийн хэвшлийн компанийн дэмжлэгтэйгээр “Мөнх харилцаа” ТББ -аас санаачлан хэрэгжүүлж буй.

Тус арга хэмжээнд улс, аймгийн аварга адуучин болон адуу сонирхогчид 2000 адуун сүрэгтэй оролцох гэнэ. Мөн ӨМӨЗО-оос 10 гаруй адуучин уламжлал ёсоор ирж оролцох гэж буй нь арга хэмжээний бас нэгэн онцлог болж байна.

Энэ удаагийн “Талын түмэн адуу” эвентийн хөтөлбөрт дараах үйл ажиллагаа багтжээ.

  • Сүлдэнд мөнхөрсөн хүлэг адууны тухай дуу дуулаачдын тэмцээн
  • Торгон тар богино зайн бооцоот уралдаан
  • Хэнтий аймгийн хэмжээнд Шилмэл гүү шалгаруулалт
  • Адууны зүс нэршлийн танилцуулга
  • Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
  • Уран уургач шалгаруулах ШУРГУУ 2019 тэмцээн
  • Эмнэг булгиулах үзүүлбэр, тэмцээн
  • Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн нэгдсэн бүтээлийн үзэсгэлэн
  • Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
  • Адууны хийморь гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн
  • Удамт Монгол хүүхдийн морьтон парад зохиогдоно
  • Баяр наадмын зочдод зориулсан хүндэтгэлийн тоглолт.

Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.