Л.Сосорбарам Залуучуудын ДАШТ-нээс алтан медаль хүртлээ
10 сарын 17, 2019

Марроко улсын Марракеш хотноо жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20 өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ.

Эмэгтэйчүүдийн -52кг жинд Залуучуудын Олимп, Дюселдорфийн их дуулга тэмцээний мөнгөн медальт Л.Сосорбарам Тайваны бөх Лин Суан Цүүг ялж Залуучуудын ДАШТ-нээс алтан медаль хүртлээ. Тэрээр Бразилын бөхийг ялж, аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.