З.Баянсэлэнгийг нэг сар цагдан хорихоор боллоо
10 сарын 22, 2019

З.Баянсэлэнгийг цагдан хорих 461 дүгээр ангид руу аваад явсан талаар баттай эх сурвалж хэлж байна. Өнөөдөр түүнд холбогдох шүүх хурал болох байсан ч тэрбээр шүүгч, шүүхээсээ татгалзсан байна. Тодруулбал, СХД-ийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй, Чингэлтэй дүүргийн шүүх рүү хэргээ шийдвэрлүүлнэ гэсэн байна. Ийнхүү ерөнхий шүүгчээсээ татгалзаж, анхан шатны шүүхээс мөн татгалзсан түүнийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Хэргийг сануулбал, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа юм. Шүүх түүнийг дараагийн шүүх хурал хүртэл тодорхой шалтгааны улмаас цагдан хорих шийдвэр гаргажээ.