ТАНИЛЦ: ЕБС-ын  амралтын хуваарь
10 сарын 25, 2019

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тушаалаар 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэн баталжээ. Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх аж.  Уг тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ  сарын 28-нд эхлэх юм. 2019-2020 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулж байна.

-НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД-

  • Нэгдүгээр улирал 10 сарын 28-аас эхлэн 11 сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
  • Хоёрдугаар улирал 12 сарын 23-аас эхлэн 1 сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын нэг долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног
  • Гуравдугаар улирал 3 сарын 23-аас эхэлж 4 сарын 3-ныг дуустал хоёр долоо хоног
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-ээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-аас амарна.

-АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД-

  • Нэгдүгээр улирал 10 сарын 28-аас эхлэн 11 сарын 1-нийг дуустал 1 долоо хоног
  • Хоёрдугаар улирал 12 сарын 30-аас эхлэн 1 сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал нэг  долоо хоног
  • Гуравдугаар улирал 3 сарын 23-4 сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг  нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-ээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-аас эхлэх аж.

Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.