Улаанбаатар хотын зам, талбайг 35 жил цэвэрлэсэн Д.Баянжаргал үйлчилгээний Гавьяат ажилтан боллоо
10 сарын 29, 2019

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол Төрийн ордонд үргэлжилж байна.

Улаанбаатар хотын зам талбайг 35 жил цэвэрлэсэн, зам талбайн мастер Дүгэржавын Баянжаргалд үйлчилгээний Гавьяат ажилтан цол олголоо.