Сураггүй алга болсон иргэнийг 5 дахь өдрөө хайж байна
10 сарын 30, 2019

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л энэ сарын 23-ны өдөр сураггүй алга болжээ. Тодруулбал  Л нь  Баян-Өлгий аймаг дахь салбар "Ховд" их  сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн 07.00 цагт гараад эргэж ирээгүй байна.  Мөн өдөр аймгийн  Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй учир “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 25-ны өдөр гаргажээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22  хүн 26-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй. Өчигдрийн байдлаар /2019.10.29/  “Соёмбот-Уул”-аас “Их булангийн-Арал” гэдэг газар хүртэл дөрвөн км-т усаар, “Ховд” голын 2-3 метрийн гүнд дөрвөн удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22 хүн 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй.