Хугацаа нь дууссан “Alpen gold” их хэмжээгээр худалдахыг завджээ
11 сарын 1, 2019

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах иргэн А-гийн байранд хяналт шалгалт хийхэд хэрэглэх хугацаа  нь дууссан “Alpen gold”-ийн 38 граммтай 3340 хайрцаг “MAX FUN” нэртэй шокаладны дууссан хугацааг засварлаж хадгалж байсан нь илэрчээ. Уг хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хадгалж байсан агуулах байрыг лацдаж битүүмжилсэн байна. Улсын байцаагчийн актаар эдгээр бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулах аж.