Сү.Батболд АТГ-т мэдүүлэг өгчээ
11 сарын 4, 2019

“Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 онд олон сая ам.доллар оффшор дансанд шилжсэн хэрэгт АТГ, хууль хяналтын бусад байгууллага мөрдлөг явуулж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатар нарыг баривчилан саатуулаад байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АТГ-аас УИХ-ын гишүүн асан Сү.Батболдыг дуудаж мэдүүлэг авсан байна.

Сү.Батболд нь 2008-2009 онд С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайд, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий  сайдаар ажилласан. Иймд түүнээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг авсан байж болзошгүй ажээ.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.