"Боса импекс"-ийн бууз, баншны цех бохирдсон бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ
11 сарын 5, 2019

Баянзүрх дүүргийн мэргэжлийнн хяналтын хэлтсээс иргэний мэдээлэлийн дагуу Боса импекс ХХК-ийн бууз, баншны цехийн үйл ажиллагаанд өчигдөр хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үйлдвэрлэл явуулахдаа тус цехийн ажилчид гурил зуурагч төхөөрөмжийн салникны жийргэвч резин нь элэгдэж хар бал бүхий толбо үүсгэж байсныг дотоод хяналтаар илрүүлсэн ч тодорхой арга хэмжээ авалгүй үйлдвэрлэл явуулснаас бүтээгдэхүүн гадны бохирдлоор бохирдсон болох нь тогтоогдсон байна.

Шалгалтын явцад тухайн өдөр үйлдвэрлэсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авалт хийлгэжээ. Мөн илэрсэн зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн хэрэг нээсэн байна.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.