Улиастайгаас Загастайн даваа чиглэлийн замыг түр хаажээ
11 сарын 12, 2019

Завхан аймагт цас ихээр орж, зам даваа хаагдаж, орон нутгийн замаар зорчих боломжгүй болжээ. Тиймээс тус аймаг дахь цагдаагийн газрын даргын А/56 дугаар тушаалаар Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн даваа хүртэлх замын нөхцөл байдал сайжрах хүртэл түр хугацаагаар хаах тушаал гаргасан байна.

11 дүгээр сарын 11-12-нд ихэнх нутгаар, 13-ны шөнө зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Мөн 13-нд зүүн аймгуудын нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ гараад байгаа юм.

image