“Баян Монгол” чуулга 50 жилийн ойн тоглолт болно
11 сарын 12, 2019

Монгол Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын 50 жилийн ой энэ жил тохиож байна. Тэгвэл тус ойн баярын концерт энэ сарын 30-нд 16:00 цагт “Корпорейт” центрийн концертын танхимд болох аж.

Түүнчлэн уг тоглолтод "Баян Монгол" чуулга, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Б.Ганбат, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нямдорж, соёлын тэргүүний ажилтан С.Саруул-Од, дуучин, соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар, Ц.Хулан, Л.Насанбуян, Б.Дэлгэрбаяр, дуучин Б.Солонго оролцох аж.

Түүнчлэн “Баян Монгол” чуулгын ойн баярт урилгаар “Харанга”, “Никитон” хамтлаг, гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан Н.Оюунчимэг, Б.Хонгор болон дуучин Ж.Ариунжаргал нар оролцоно.