Теслагийн хоёр дахь гадаад үйлдвэр Германы нийслэлийн ойролцоо байгуулагдахаар болжээ
11 сарын 13, 2019

Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өчигдөр хоёр дахь гадаад үйлдвэрээ Германы нийслэл Берлин хотын ойролцоо байгуулахаар болсныг зарлажээ. Ингэснээр Тесла компани дөрөв дэх үйлдвэрээ байгуулах шавыг тавьж байна. Одоо тус компанийн үйлдвэрүүд АНУ-ын Невада, Калифорни, Нью Йорк мужуудад, мөн Хятадын Шанхай хотын орчимд байгаа.

Үүнээс гадна Европын автомашин үйлдвэрлэлийн зүрх болсон Герман улсад зохион бүтээх, дизайн боловсруулах төвүүдийг байгуулахаар болсныг Маск мэдээлжээ. Берлиний үйлдвэрийн үйл ажиллагаа 2021 онд эхлэх бөгөөд Model 3 седан, Model Y SUV загваруудаа үйлдвэрлэн гаргах юм байна. Тесла компани өнгөрсөн сард Шанхай дахь үйлдвэртээ туршилтаар автомашин угсарч эхэлсэн бөгөөд жинхэнэ үйлдвэрлэлээ энэ онд багтааж эхлэх төлөвтэй байгаа.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.