Гавьяат жүжигчин Ж.Уранчимэг тоглолтынхоо орлогоос таван айлд гэр бэлэглэжээ
11 сарын 15, 2019

Монголын эстрадын нэрт дуучин, хүмүүнлэгийн элч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Уранчимэг “40 жил” нэртэй уран бүтээлийн тоглолтоо “UB palace”-т саяхан хийсэн билээ.

Эрдэнэт хотын хүндэт иргэн тэрбээр Улаанбаатар хотын таван айлд гэр бэлэглэжээ. Хүмүүнлэгийн үйлсэд 15 жил гар бие оролцож яваа тэрбээр Эрдэнэт хотод нөгөөдөр тоглолт хийнэ. Тэгэх үеэр мөн тэндхийн гурван айлд гэр бэлэглэхээр төлөвлөжээ.