Д.Одбаяр Монголд ирлээ
11 сарын 15, 2019

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн биед халдан, зүй бус авирласны улмаас тус улсад саатуулагдан, долоон сая вонын торгууль төлж, хилийн хоригоо цуцлуулахаар болсон. Улмаар БНСУ-ын “Korean air” компанийн онгоцоор үйлчлүүлэх түүний эрхийг бүх насаар нь хассан байна. Тэрбээр өнгөрсөн шөнө /2019.11.15/ 02:45 цагт Монголд МИАТ-ийн онгоцоор газардсан юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүд болох Г.Баясгалан, Г.Туулхүү нар нисэх онгоцны буудлаас гарч ирсэн ч тодорхойгүй шалтгаанаар Д.Одбаяр олон нийтэд ил гарч ирсэнгүй.

Түүнийг гарч ирэхэд өндөг шидэн эсэргүүцлээ илэрхийлэхээр иргэдийн төлөөлөл нисэх онгоцны буудалд цуглараад байв. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулахаар очсон ч Д.Одбаяр ил гарч ирээгүй байна.