Д.Одбаяр ҮХЦ-ийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ
11 сарын 18, 2019

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг энэ сарын 22-ны өдрийн 11 цагт хийх тов тогтоожээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат албан томилолтоор гадаад улсад ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 21-нд эх орондоо ирэх аж. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр зарласан хэвлэлийн бага хурлыг цуцалж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.