Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
11 сарын 28, 2019

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж өснө.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран дээрх шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмсэнээр амьжиргааны доод түвшин ч дагаад өсөх аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4-т заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг цагт 2500 төгрөг буюу сард 420 мянга байхаар шинэчлэн тогтоожээ. Энэ нь одоогийн мөрдөж буй хэмжээг 33.3-75 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлт аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоож байх хуультай байдаг.

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зурган илэрцүүд