Ерөнхий сайд нар хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ
12 сарын 3, 2019

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев, нар хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг мягмар гарагт Москва хотод хэлэлцэнэ гэж Оросын сайд нарын танхимын хэвлэлийн алба мэдээлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын эхээр Улаанбаатарт айлчлах үеэрээ Монголын Ерөнхий сайдыг Москвад айлчлахыг урьсан билээ.

Орос, Монголын Засгийн газрын тэргүүн нар хоёр орны худалдаа-эдийн засаг, аж үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл-хүмүүнлэг болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх төлөвтэй байна. Мөн тэд хэлэлцээ хийснийхээ дараа Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээнд, түүнчлэн корпорацын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. ОХУ-ын шадар сайд Алексей Гордеевын мэдэгдсэнээр, У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Орос-Монголын бизнес форумыг нээхээр төлөвлөсөн байна.