Хүүхдийн бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний чанар, хугацааг харахыг анхааруулж байна
12 сарын 13, 2019

Шинэ жилийн баяртай холбоотойгоор нийслэлийн 330 аж ахуйн нэгж, томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний ресторан, эвэнт холлууд, мах, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд НМХГ-аас хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 532 зөрчил илрүүлсэн байна. Шалгалтын хүрээнд таван аж ахуй нэгж, 12 иргэнд нийт 11 сая 400 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Шалгалтын явцад 127 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилжээ. Шинжилгээгээр чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хураасан байна.

НМХГ-аас дараах зүйлийг анхааруулж байна. Үүнд:

  • Хүүхдэд бэлэг сонгохдоо хаяг шошгыг нь анхаарч, бэлгэд багтаж буй бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэсэн он сарыг нь сайн харж сонголтоо хийх
  • Мөн түргэн гэмтдэг бүтээгдэхүүн буюу баярын торт сонгох үйлдвэрлэсэн он сар, орц найрлага, хадгалалтын горим зэргийг нь харах
  • Түүнчлэн ил задгай худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
  • Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хүчин чадалд тохирсон захиалга авах шаардлагатай бөгөөд хүчин чадлаа хэтрүүлэн захиалга авсан тохиолдолд эрүүл ахуй, үйлдвэрлэлийн технологи алдагдаж, хордлого үүсэх магадлалтайг анхаарууллаа.